top banner
Шуурхай мэдээ

Аравдугаар сарын 11-нд болох үйл явдал


2017-10-11 08:41:10
Зураг
09.00 цагт Нийслэлийн тээврийн газрын удирдлагууд Нийтийн тээврийн хэрэгслүүдэд суурилуулсан автомат төхөөрөмжийн ашиглалттай танилцана. Утас: 96334405, 327968

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д "Багшдаа тусалъя" эцэг эхчүүдийн холбооноос багш нарын цалин нэмэх асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Нийслэлийн иргэний танхимд Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн анхдугаар чуулга уулзалт болно.

11.00 цагт “Q Art Gallery”-д "Үзэсгэлэнт Япон орон, байгаль, уламжлалт соёл, хүмүүс" гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

11.00 цагт АТГ-аас өөрийн байрандаа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвд "Бизнес эрхлэгч та хөнгөлөлттэй зээлд хэрхэн хамрагдаж, төслөө хэрхэн бичих вэ" өдөрлөг болно.

13.00 цагт Отгонтэнгэр их сургуульд оюутан, залуучуудыг эерэг хандлагад уриалж, хорт зуршлаа орхих арга замыг сурталчлан таниулах зорилго бүхий “Эерэг хандлага-Эрүүл оюутан” аяны нээлт болно.
 
14.00 цагт Монгол цэргийн музейд “Бие бүрэлдэхүүний чөлөөт цагийг үр ашигтай өнгөрүүлэхэд цэнгээнт бүжгийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдол” сэдэвт сургалт, өдөрлөг болно.

Төрийн ордонд

09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “В” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

“Монгол ньюс мэдээллийн төв”-д

11.00 цагт Жендерт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход өсвөр насны хөвгүүдийн оролцоог хангах зорилго бүхий "Хүчирхэг хөвгүүд” аяны зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

11.30 цагт Иргэн Д.Батбаяр Монгол бөө судлаач болон бөөгийн холбоо, эвлэл, ТББ, бөөгийн улаач нарыг мэтгэлцээнд дуудах талаар мэдээлэл хийнэ.


Монгол брэнд