top banner
Шуурхай мэдээ

Улаанбаатарт 0-2 хэм дулаан


2017-10-09 08:49:18
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас, цас орно.

Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говийн нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүл багасна. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 0-2 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 5 градус хүйтэн, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 887 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Монгол брэнд