top banner
Шуурхай мэдээ

Иордан голын Баруун эрэгт Палестины зэвсэгт этгээд Израилийн 3 иргэнийг буудан хөнөөжээ


2017-09-26 15:12:06
Зураг
ТЕЛЬ-АВИВ. /Спутник/. Иордан голын Баруун эрэгт еврейн сууринд Палестины зэвсэгт этгээд Израилийн гурван иргэнийг буудан хөнөөж, дөрвөн хүнийг шархдуулсан хэрэг өнөөдөр гарсан тухай Оросын “Спутник” агентлаг мэдээллээ.

Сэжигтнийг цагдаа нар буудан устгасан гэсэн мэдээлэл байна.

2015 оны сүүлчээс хойш израильчууд руу палестинчууд болон Израилийн арабчууд халдах тохиолдол үе үе гарсаар байгаа юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Израилийн 50 болон гадаадын таван иргэн палестинчуудын гарт амиа алджээ. Мөн хугацаанд 230 орчим палестин хүн амиа алдсаны дийлэнх нь халдлага үйлдсэн этгээдүүд бол үлдсэн нь Израилийн цэргүүдтэй мөргөлдөж байгаад амиа алджээ.

Энэ мэт халдлага нь Израиль болон Палестин хоорондын харилцааг улам хөндийрүүлсээр байгаа билээ.

Палестин нь Израилийн хяналтад байдаг Газын зурвас болон Иордан голын Баруун эрэгт тусгаар улсаа байгуулахыг эрмэлзэж буй юм. Харин Израиль Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсаар байгаа билээ.
Г.Доржханд
 
 

Монгол брэнд