top banner
Шуурхай мэдээ

Ерөнхий сайдыг УИХ-ын чуулганаас батламжилна


2017-09-26 14:19:23
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-ын IX Бага хурал өчигдөр хуралдаж, Монгол Улсын дараагийн Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийн нэрийг дэвшүүлэхээр тогтоод буй.

Бага хурлаас гарсан энэхүү шийдвэрийг удахгүй Ерөнхийлөгчид хүргүүлж зөвшилцөнө. Үүний дараа УИХ-ын түвшинд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар батламжлах эсэх тухай асуудлыг хэлэлцэх юм.

Одоогийн байдлаар Ерөнхийлөгчид Бага хурлын шийдвэр хараахан очоогүй байгаа гэнэ. Гэхдээ эл асуудал ирэх сарын 2-нд хуралдах УИХ-ын намрын чуулганы эхний асуудлаар орж ирэх тодорхой юм.
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ

Монгол брэнд