top banner
Шуурхай мэдээ

УИХ-ын Тамгын газрын ахмад настан Ц.Товуусүрэнд хүндэтгэл үзүүлэв


2017-09-26 12:42:26
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон болон Тамгын газрын удирдлагууд өнөөдөр Улсын Их Хурал, Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан, Улсын Их Хурлын Тамгын газрын ахмад настан Ц.Товуусүрэнг 70 насных нь ойг тохиолдуулан хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв.
            
Энэ үеэр Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон ахмад настан Ц.Товуусүрэнд баяр хүргэж, эрүүл энхийг хүслээ.

Улсын Их Хурлын даргын захирамжаар баталсан Ахмадын сангийн дүрэмд УИХ-ын Тамгын газрын ахмад настнуудын ойг тэмдэглэн, баяр хүргэж, хүндэтгэл үзүүлж байхаар заажээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Монгол брэнд