top banner
Шуурхай мэдээ

Ахмад настнууд нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээнд хамарна


2017-09-23 09:55:58
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/.  “Олон улсын ахмадын өдөр”-ийг угтан Баянгол дүүргийн ЗДТГ, дүүргийн Эрүүл мэндийн төв болон Ахмадын эмнэлгээс хамтран нарийн мэргэжлийн үзлэг, шинжилгээг зохион байгуулж байна.

Тус дүүргийн 23 хорооны ахмад настнууд энэ сарын 21-нээс ирэх сарын 03-ны хооронд нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээнд хамрах боломжтой болов. 

Үзлэг, шинжилгээг долоо хоногийн мягмар, пүрэв гарагт зохион байгуулж буй бөгөөд энэ хүрээнд ХӨСҮТ-тэй хамтран элэгний В,С вирус илрүүлэх үзлэг, шинжилгээнд хамруулах аж.

Ж.Болор

Монгол брэнд