top banner
Шуурхай мэдээ

Прокурор, Удирдлагын академи хамтран ажиллана


2017-09-21 16:39:28
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төвийн захирал Хууль зүйн ухааны доктор М.Гантулга, ЗГХЭГ-ын дэргэдэх Удирдлагын академийн захирал профессор С.Зүльфикар нар өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Уг санамж бичигт эрдэм шинжилгээ, судалгааны ажил хамтран гүйцэтгэх, харилцан мэдээлэл солилцох, эрдэм шинжилгээний хурал, сургалт семинар зохион байгуулах, багш эрдэмтдийн ажил хэргийн уулзалт хийх, туршлага солилцох болон хоёр талын тохиролцсон бусад асуудлаар хамтран ажиллахаар тусгажээ. Тус арга хэмжээнд Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат оролцсон бөгөөд тус академийн богино болон урт хугацааны сургалтуудад, мөн Бүгд Найрамдах Солонгос улс, Бүгд Найрамдах Турк улсад прокурор, ажилтнуудыг тодорхой хугацаагаар суралцуулах болон сургалтад хамруулах ажлыг зохион байгуулж байгаа нь ихээхэн ач холбогдолтой болохыг дурьдаад тус сургуулийн хамт олонд ажлын амжилт хүссэн байна.
Н.Туяа

Монгол брэнд