top banner

Хүүхдийн эмнэлгүүдэд 30 эмнэлгийн зориулалтын, 250 зөөврийн ор нэмэгдлээ


2017-09-14 08:55:52
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлээс "Оюутолгой” ХХК-тай хамтран Улаанбаатарын эмнэлгүүдэд 30 эмнэлгийн зориулалтын ор, 250 зөөврийн ор шинээр өгчээ.

Улаанбаатар хотын эмнэлгүүд 1600 орчим орны фондтой бөгөөд томуугийн дэгдэлтийн үед эмнэлгүүд ачааллаа 80 орчим хувь хэтрүүлэн өвчтөн хүлээж авдаг. Энэ байдлыг харгалзан ийнхүү ор нэмэгдүүлснээр ачааллыг эрс багасгах боломжтой болов. Энэ өвөл томуугийн дэгдэлтийн үеэр нийслэлийн эмнэлгүүд хэвтэн эмчлүүлэхээр ирсэн хүүхдүүдийг ортой байлгах бэлтгэл ажлыг хангасан гэж Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар онцолж байна.

Жил бүр л хүйтний улиралд хүүхдийн эмнэлэг ачааллаа даахгүй болж, эмнэлгийн хонгилд гудас дэвсэн хэвтэн эмчлүүлэх болсон. Өнгөрсөн жилийн хувьд хүүхдийн орны ачаалал 79,3 хувиар хэтэрч, Цэргийн төв эмнэлэгт хүүхдийн 50 ортой тасаг, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Хүүхдийн тасагт 30 орыг нэмэлтээр ажиллуулж байсан юм.

Д.Өлзий

Монгол брэнд