top banner

Хүнд өвчин туссан Лэди Гага тайзнаасаа хөндийрөхөөр шийджээ


2017-09-14 08:08:48
Зураг
НЬЮ-ЙОРК. /Америкийн дуу хоолой/. Америкийн поп од Лэди Гага архаг өвчинтэй тэмцэж байгаа гэдгээ нийтэд дэлгэлээ.

“Америкийн дуу хоолой” агентлагийн мэдээлснээр, дуучин бүсгүй энэ оны сүүлчээр дэлхийг тойрсон аялан тоглолтоо дуусгасныхаа дараа тайзнаасаа хөндийрөхөөр төлөвлөж байна.

Тэрбээр  өчигдөр “Твиттер” хуудсандаа “Би фибромиалги гэдэг өвчин туссан” гэж бичжээ. Энэ өвчний үед бүх бие янгинаж өвдөх, булчин хатуурах зэрэг шинж тэмдэг илэрдэг аж. Уг өвчин нь яг юунаас үүдэлтэй нь тодорхойгүй байна. Мөн ийм өвчин туссан тохиолдолд нойргүйтэх, сэтгэл гутралд орох зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна. Энэ мэт шинж тэмдгүүд нь тухайн өвчтний амьдралын хэв маягт ихээхэн сөргөөр нөлөөлдөг аж.

12 дугаар сарын дундуур аялан тоглолтоо дуусгачхаад уран бүтээлээсээ хөндийрнө гэж Л.Гага урьд нь цухас дурдаж байсан билээ. Гэхдээ тэрбээр ийм хүнд өвчин туссан гэдгээ хэлж байгаагүй юм.
Г.Доржханд
 
 
 





Монгол брэнд