top banner
Шуурхай мэдээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй


2017-09-14 07:53:22
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аргын тооллын 9 сарын 14, Бархасвадь гараг. Билгийн тооллын 24, Хэрцгий охин одтой, хөх луу өдөр. Өдрийн наран 6 цаг 35 минутад мандан, 19 цаг 07 минутад жаргана.

Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Монгол брэнд