top banner

Улаанбаатарт 19-21 хэм дулаан


2017-09-14 07:51:19
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн бороо орно.

Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар 10-15 градус, говийн бүс нутгаар 25-30 градус, Дорнод, Дарьгангын тал нутгаар 22-27 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 19-21 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 16 градус дулаан, харьцангуй чийг 36 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Монгол брэнд