top banner
Шуурхай мэдээ

Иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө


2017-09-13 16:42:55
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс энэ сарын 15-ны 09.00-17.00 цагт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх ээлжит өдөрлөгөө зохион байгуулна.

НЗДТГ-аас 2017 оныг  “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарлаж, Монголын Өмгөөлөгчдийн холбоотой хамтран сард нэг удаа иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгуулдаг билээ.

Энэ удаагийн “Цэцэн хуульч” хууль зүйн нөхөрлөлтэй хамтран зохион байгуулах юм. Иргэд өдөрлөгийн үеэр хүний эрх, газар болон бусад үл хөдлөх хөрөнгийн маргаан зэрэг бүхий л чиглэлээр зөвлөгөө авах боломжтой юм.

Ч.Ариунболд

Монгол брэнд