top banner
Шуурхай мэдээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан "Миний туслах 104” үйлчилгээ нэвтрүүлнэ


2017-09-13 16:00:58
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, ХНХЯ болон “Юнител” групп хамтран Монгол Улсад анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Миний туслах 104” үйлчилгээг нэвтрүүлэх болжээ.

Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 100 мянга гаруй иргэд байдаг бөгөөд 23 хувь нь хараа болон сонсголын бэрхшээлтэй аж. Тиймээс тэдэнд зориулан дүрсээ харж ярилцах боломжтой тусгай аппликэйшн бүтээж байгаа аж. Жишээлбэл, харааны бэрхшээлтэй хүн төөрсөн тохиолдолд тусгай дугаар 104 рүү залгаснаар тухайн хүнд байршлын мэдээллийг нь хэлж өгөх аж. Мөн тус дугаарт залган такси дуудвал жолооч нь харааны бэрхшээлтэй иргэнийг гэрээс нь авч, очих газарт нь хүргэж өгөх зэрэг үйлчилгээ үзүүлэх аж. Сонсголын бэрхшээлтэй иргэд тусгай дугаар руу залгаж, дохионы хэлмэрчтэй холбогдсоноор асуудлаа шуурхай шийдэх боломж бүрдэх юм байна.

Миний туслах 104” үйлчилгээний төв энэ сарын 16-нд нээлтээ хийх юм.

Ч.Ариунболд

Монгол брэнд