top banner

Хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн


2017-09-13 07:35:05
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аргын тооллын 9 сарын 13, Буд гараг. Билгийн тооллын 23, Гөрөөсөн толгой одтой, харагчин туулай өдөр. Өдрийн наран 6 цаг 33 минутад мандан, 19 цаг 09 минутад жаргана.

Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. 14:26 цагт сар тал болно. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

Монгол брэнд