top banner

Улаанбаатарт 20-22 хэм дулаан


2017-09-12 07:36:12
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Баруун аймгуудын нутгаар үүлшиж, нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй.

Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтай салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар 10-15 градус, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр 14-19 градус, Их нууруудын хотгор болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 24-29 градус, Алтайн өвөр говиор 27-32 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 20-22 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 6 градус дулаан, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Монгол брэнд