top banner

Есдүгээр сарын 12-нд болох үйл явдал


2017-09-12 07:35:07
Зураг
09.00 цагт Төрийн ордонд  “Хүнсний аюулгүй байдлын үндэсний чуулган” болно.

10.00 цагт Хангарьд ордны гадна талбайд нийтийн тээврийн жолооч нар үндэсний үйлдвэрлэлийн автобусаар парк шинэчлэлт хийхийг шаардаж, жагсаал зохион байгуулна.

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д оффшор бүс болон 60 тэрбумын асуудлаар ТББ-ууд мэдээлэл хийнэ.

11.00 цагт Төрийн ордонд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд санал ирүүлсэн 250 мянган иргэний саналыг бүртгэж, цахим сан бүрдүүлж байгаа талаар УИХ-ын гишүүд, УИХ-ын Тамгын газрынхан мэдээлэл хийнэ.

11.00 цагт Засгийн газрын III байранд Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2017 оны наймдугаар сарын нөхцөл байдлыг танилцуулна.

13.00 цагт СУИС-ийн хичээлийн III байранд “Үндэсний өв соёл” өдөрлөг болно.

"Монгол ньюс" мэдээллийн төвд

11.00 цагт Speedy global болон Crew skillin олон улсын байгууллагын төлөөлөгчид усан онгоцонд ажиллах монгол ажилтан шалгаруулж авах талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт "Авто худалдааны цогцолборт бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо"-ноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Дашчойлин" хийдээс "Хүрээ Майдар, 108 Ганжуур гороо" арга хэмжээ зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.


Монгол брэнд