top banner

Улаанбаатарт 19-21 хэм дулаан байна


2017-09-11 07:18:58
Зураг
Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна.
 
2017 оны 09 дүгээр сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр 13-18 хэм, Их нууруудын хотгор болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 22-27 хэм, Алтайн өвөр говиор 25-30 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 19-21 хэм дулаан байна.

Монгол брэнд