top banner
Шуурхай мэдээ

Ц.Сандуйн эргэн тойрны үйл явдал, эрх зүйн зохицуулалт


2017-09-06 14:59:11
Зураг
Төрийн албыг борлуулах гэсэн 60 тэрбумын бичлэг, НИТХ-ын дарга Ц. Сандуйг тойрч гар ирсан билээ. Эхлээд мэдээллийн шинжийг агуулж байсан эл бичлэг том хувилдааны бааз суурь болж орхисон юм. Уг бичлэг гэмт үйлдлийн нотлох баримт гэж иргэд ч итгэж эхлээд байв. Ийм хийсвэр итгэлтэй  НИТХ дахь МАН-ын бүлгийн 16 гишүүн Хурлын дарга Ц. Сандуйг огцруулах өргөх бичигт мутраа үлдээв. Энэ үйл явдал Монгол Усын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн “согог”-ийг илрүүллээ. Тэрхүү хуульд аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын даргатай хариуцлага тооцох ямар нэг тодорхой  заалт суулгаж өгөхгүйгээр парламент батлаад бас дээр нь шинэчлэн найруулсан байх юм.
 
 Альч шатны хурлын байгууллага өөрөө өөрийгөө зохион байгуулдаг онцлогтой.  Одоо үйлчилж байгаа  хуулийн заалтаар Хурлын дарга сонгогдлоо бүрэн эрх нь дуустал түүнтэй хариуцлага тооцох ямарч боломжгүй.Иргэдээс сонгогдож бүрддэг өөрөө өөрийгөө зохион байгуулдаг Иргэдийн  Хурал нь иргэдээс сонгогдсон төлөөлөгч нас барсан, чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан, тухайн орон нутгаас шилжсэн тохиолдолд хурал чөлөөнө. Харин шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоол батлагдсан нөхцөлд  хурал хэлэлцэн огцруулна.
 
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг анх 1992 онд баталж,  2006 онд шинэчлэн найруулсан, одоо мөрдөгдөж байгаа юм.  Нэг үгээр хэлбэл Үндсэн хуулийн адил хугацаанд мөрдөгдөж байгаа органик хууль . Ийм хуульд НИТХ дарга хэмээх дунд тушаалтантай холбогдож гарч ирсэн асуудлыг шийдвэрлэж  чадахгүй байх хэмжээний хуультай бид явж иржээ. Энэ бол бидний байж байгаа өнөөдрийн нүүр царай.
 
Байнгын ажиллагаатай парламентаас батлагдан гарсан хуулиуд тухайн салбарынхаа удирдлага зохион байгуулалтыг боловсронгуй болгох нь байгутай өөрөө өөрийгөө зохион байгуулж чадахгүй байдалд хүргэж байгаа  нь  хууль тогтоогчдод нэгийг сануулж байгаа  биз ээ. Нутгийн өөрөө өөрийгөө удирдах ёсны байгууллага НИТХ, захиргааг зохион байгуулах хуульд ийм том цоорхой байгааг  илрүүлснээрээ нийслэлийн МАН-ын хороог тойрч гарч ирсэн улс төрийн  үйл явдал Ц. Сандуйг огцруулсанаасаа илүү  том “олз” олов бололтой.
 
Ц. Сандуй НИТХ-ын даргаас чөлөөлөгдөх хүсэлтдээ “НИТХ –ын даргаа өгч 60 тэрбумын хэргийг шалгуулж буруугүй гэдгээ тогтоолгохын тулд ажлаа өгнө”  гэж бичсэн талаар хэвлэлүүд мэдээлж  байна.  Түүний гаргсан хүсэлтээс харвал тэрбээр хурлын төлөөлөгчөөсөө чөлөөлөгдөнө гээгүй, Хурлын даргаас чөлөөлөгднө гэжээ. Хуульд даргаас чөлөөлөгдөх  хүсэлтийг өөрөө гаргасан , бусад нь огцруулах бичиг өргөн барьсан ялгаагүй  авч  хэлэлцэх хуулийн заалт байхгүй.  Харин төлөөлөгчөөс чөлөөлөгдөнө гэсэн бол өөр л дөө. Тэгвэл тэрбээр энэ удаа хурлын төлөөлөгөөс чөлөөлөгдөх хүсэлт гаргасангүй.
 
Харин түүнийг нийгэмд түрж гаргаж ирсэн, төрийн албыг 60 тэрбумаар борлуулах тухай бичлэг  нь эвлүүлэг, гэмт үйлдлийг нотлох баримт биш гэж нийслэлийн Прокурорын газраас мэдэгдээд байна. НИТХ-ын дарга Ц.Сандуйн эргэн тойрны үйл явдал хийгээд эрх зүйн зохицуулалтыг сөхөж хархад өнөөдөр ийм байдалтай байна.                                                                                                                Г. Эрдэнэбат

Монгол брэнд