top banner

“Хэрлэн голоо хайрлая” аян үргэлжилж байна


2017-08-20 17:01:05
Зураг Дорнод /МОНЦАМЭ/. Хэрлэн голын эрэг орчмын ногоон бүсийг цэвэрлэх “Хэрлэн голоо хайрлая” аян үргэлжилж байна. Чойбалсан хотын иргэд, төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран өнгөрсөн сараас хойш хэд хэдэн удаа голын эрэг орчмыг цэвэрлээд байгаа юм. Тэгвэл дээрх аяныг Баянтүмэн сумынхан үргэлжлүүлж, сумын төв хэсгийн 9 км газрыг цэвэрлэжээ. Сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн А/78 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд хийгдэж буй цэвэрлэгээнд 50 гаруй хүн хамрагдаж, 9 га талбайгаас 4.8 тонн хог хаягдлыг цэвэрлэж, тус сумын нэгдсэн хогийн цэг рүү тээвэрлэсэн аж.
Д.Дэлгэрмаа

Монгол брэнд