top banner

Багш нарт зориулсан “Нээлттэй өдөрлөг” болно


2017-08-20 13:45:48
Зураг Дорнод  /МОНЦАМЭ /.  Дорнод аймгийн Засаг даргын тамгын газраас боловсролын салбарынханд зориулсан “Нээлттэй өдөрлөг”-ийг энэ сарын 22-нд зохион байгуулахаар болжээ. Элсэлтийн ерөнхий шалгалтын аймгуудын чансааг Дорнод аймаг хоёр дахь жилдээ тэргүүлсэн бөгөөд үүнд аймгийн удирдлагууд талархаж дээрх өдөрлөгийг хийх аж. Аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл “Нээлттэй өдөрлөг нь хичээлийн шинэ жилийг угтсан багш нарын бага хурал, сургалт, зөвлөгөөний үеэр явагдах учир боловсролын салбарынхнаа өргөнөөр хамруулж, нийгмийн салбарын бүхий л үйлчилгээг нэг дор үзүүлэхээр төлөвлөж байгаа” гэв. Энэ үеэр багш нар эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, бие бялдарын сорил өгөх, хөдөлмөр халамж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын үйлчилгээг газар дээр нь цогцоор авах боломжтой юм байна.
Д.Дэлгэрмаа

Монгол брэнд