top banner

Улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн автомашин хөдөлгөөнд оролцоно


2017-08-20 09:50:20
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын дугаарын сүүлчийн орон нь сондгой тоо буюу 1, 3, 5, 7, 9 өөр төгссөн автомашин өнөөдөр замын хөдөлгөөнд оролцоно.
Хичээлийн шинэ жил эхлэхийн өмнөх амралтын өдрүүдэд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилж, замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг хотын дарга гаргасан. Энэ дагуу өчигдөр улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн автомашин хөдөлгөөнд оролцсон бол өнөөдөр сондгой тоогоор төгссөн автомашин оролцож байна.
Авто зам засвар, хот тохижилт, шугам сүлжээ, зөөврийн ус хангамж, дипломат байгууллагын автомашин болон зочид төлөөлөгчдийн цуваа, нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл, стандартын шаардлага хангасан такси, ажилчдын автобус, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл, тусгай, дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, хойшлуулшгүй ажил, үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэлд энэхүү хязгаарлалт үйлчлэхгүй.
Н.Туяа

Монгол брэнд