top banner
Шуурхай мэдээ

Иргэдийн саналыг авна


2017-08-19 17:45:33
Зураг
Төв /МОНЦАМЭ/. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай сургалт, хэлэлцүүлэг Зуунмод суманд болж байна.

УИХ-ын Тамгын газраас зохион байгуулж байгаа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх ээлжит сургалт, хэлэлцүүлэг өнөөдөр Төв аймгийн Зуунмод суманд болж байна.

Тус сургалт, хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн асан, ажлын хэсгийн гишүүн Ц.Товуусүрэн, УИХ-ын Тамгын газрын ахлах зөвлөх С.Доржханд, зөвлөх Б.Мөнхцэцэг, З.Оюунсүрэн, аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл, ИТХ-ын Нарийн бичгийн дарга Э.Доржсүрэн зэрэг албаны хүмүүс оролцож байна.

Сумдаас Архуст, Алтанбулаг, Баянцагаан, Баян-Өнжүүл, Баян, Баянжаргалан, Баяндэлгэр, Мөнгөнморьт, Сэргэлэн зэрэг төвийн бүсийн сумдын удирдлага, төрийн албан хаагчид, иргэдийн төлөөлөл оролцож байна.

Өнөөдөр үдээс хойш 14:00 цагаас “Монгол туургатан” театрт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай иргэд олон нийтийн дунд хэлэлцүүлэг, санал авах арга хэмжээ зохион байгуулагдана.

 
Т.Есүхэйтөмөр

Монгол брэнд