top banner
Шуурхай мэдээ

Архангай аймгийн үйлдвэрлэгчид 3.7 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ


2017-08-19 16:15:10
Зураг
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрлэгчид энэ оны эхний 7 сард 3,7 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулжээ.
Энэ нь өмнөх оныхоос 13,5 хувиар илүү гэж гарчээ. Нийт үйлдвэрлэлийн 7,8 хувийг хүнс ундааны, 1 хувийг хэвлэлийн, 64 хувийг дулаан эрчим хүч, 15,8 хувийг усан хангамж, 3,8 хувийг модон эдлэлийн, 5,3 хувийг гутал хувцасны, 2,3 хувийг бусад үйлдвэрлэл эзэлдэг байна. Энэ онд гол нэрийн бүтээгдэхүүнээс талх, нарийн боов, бууз, цэвэр ус, дулаан, монгол болон савхин гутал, дээл, вакум цонх үйлдвэрлэл 14 хүртэл нэмэгджээ. Харин хэрчсэн гурил, гэрийн мод, модон тавилгын үйлдвэрлэл 63 хувьд хүртлээ буурсан тухай мэдээллийг статистикийн хэлтсээс мэдээллээ.
Б.Гэрэлт-Од

Монгол брэнд