top banner
Шуурхай мэдээ

Венесуэлийн шинэ ассемблей парламентын эрх мэдлийг булаан авав


2017-08-19 16:08:07
Зураг
КАРАКАС. /Reuters/. Венесуэлийн улс төрийн шинэ байгууллага болох Үндсэн хуулийн ассемблей нь сөрөг хүчин олонхын суудалтай хууль тогтоох дээд байгууллага буюу парламентын эрх мэдлийг өөртөө шилжүүлэн авлаа. Ингэснээр тус улсад Үндсэн хуулийн ассемблейн гишүүд цаашид хууль баталж байх нь ээ.

Ерөнхийлөгч Николас Мадурог дэмжигчдээр дүүрсэн тус ассемблей нь баасан гарагт хуралдаад санал нэгтэйгээр дээрх шийдвэрийг гаргасан байна.

Үндсэн хуулийг шинэчлэн батлах зорилго бүхий тус байгууллагын гишүүдийг сонгох сонгуулийг өнгөрсөн сард хийсэн билээ. Уг сонгуулийг тус улсын сөрөг хүчнийхэн төдийгүй ард иргэд эсэргүүцэж байсан юм.

Н.Мадуро шүүх байгууллагыг ч хэдийн хяналтдаа аваад байгаа бөгөөд тус улсын Дээд шүүхийн албан хаагчдын олонх нь түүний талын хүмүүс байна.



Хууль тогтоох байгууллахын эрх мэдлийг булаан авсан Н.Мадурогийн Засгийн газрыг дотоод, гадаадынхан шүүмжилж, зэмлэн буруушааж магадгүй.  Шинээр байгуулагдсан Үндсэн хуулийн ассемблейг нь хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ АНУ болон Латин Америкийн улс орнууд мэдэгджээ.
Г.Доржханд



Монгол брэнд