top banner

“Ахмадын сан” –г санхүүгийн эх үүсвэртэй болгохыг ахмадууд хүслээ


2017-08-18 11:32:26
Зураг
Ховд /МОНЦАМЭ/. Сарын өмнөөс хэрэгжиж эхэлсэн Ахмад настны тухай хуулийг хэрэгжүүлэх, дагаж мөрдөх журамд дуу хоолойгоо нэгтгэхээр Баруун бүсийн зургаан аймгийн Ахмадын хороодын дарга, идэвхтэн сонгуультнууд Ховд аймагт цуглаж бүсийн зөвлөгөөн, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Баян-Өлгий аймгуудын ахмадын байгууллагын удирдах ажилтнуудын зөвлөгөөнд Монголын Ахмадын холбооны Ерөнхийлөгч Ц.Сүхбаатар, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганболд нар оролцлоо.
Монголын Ахмадын холбооны Ерөнхийлөгч Ц.Сүхбаатар тус зөвлөгөөний нээлт дээр  “Ахмад настны тухай хууль энэ оны 7 сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн энэ хуулийн талаар хэрэгжүүлэх журам хараахан гараагүй байна.Өмнөх хууль халамжийн шинж чанартай хууль байсан бол энэ удаагийн илүү ахмадууд руу чиглэсэн нийгмийн даатгал, эрүүл мэнд, хөдөлмөрийн үйлчилгээ бүх байгууллага үүнд анхаарал хандуулах хэрэгтэй. Орон нутгийн удирдлагуудтай нягт уялдаатай ажиллаж байж энэ хууль амьдрах учиртай, цаашлаад 2019 ,2020 он хүртэл хүчин төгөлдөр мөрдөж ,хэрэгжүүлэх утгаар чуулганд оролцож байгаа ахмадууд үнэт санал зөвлөгөө өгч,идэвхтэй оролцох хэрэгтэй” гэв.
Ахмад настны тухай  хуулийн зорилт нь ахмад настны эрхийг хангах, амьжиргаа, хөгжил, оролцоог дэмжих, нийгмийн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх, төрийн болон аж ахуйн нэгж, байгууллагын үүргийг тодорхойлж, тэдгээрийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход чиглэсэн олон зүйл заалт тусгагджээ.
Ахмадын байгууллагын удирдах ажилтнуудын бүсийн зөвлөгөөнд оролцогчид  хуулийн журамд саналаа тусгахын зэрэгцээ өөр өөрсдийн аймгийн ахмадын талаар авч хэрэгжүүлсэн туршлага,шинэлэг санаачилга ,арга туршлагаа бас  хуваалцлаа.
Цалинтай,цалингүй, амралттай, амралтгүй хүний төлөө ажилладаг Ахмадын байгууллагын  сумдад ажилладаг идэвхтэн сонгуультнууд урамшуулал олгох талаар уг хуулийн журамд тусгах талаар ахмадууд саналаа илэрхийлж байлаа. Мөн ”Ахмадын сан “байгуулж түүнийг хэрэгжүүлэх талаар шинэ хуульд тусгасан энэ удаагийн зөвлөгөөнөөс тус сангийн хөрөнгийн эх үүсвэр шийдэх асуудлыг Засгийн газарт уламжлах талаар ахмадууд санал бодлоо илэрхийллээ.
Энэхүү уулзалт зөвлөгөөнд оролцсон ахмадын байгууллагын төлөөлөл Ахмад настны тухай хуулийг хэрэгжүүлэх, дагаж мөрдөх журмын талаар аймаг, сум бүрийнхээ ахмадууддаа ойлголт өгч, хууль хэрэгжүүлэхэд ахмад настан бүр санаачилгатай  оролцох нь чухал гэдгийг онцлов. 
А.Бямбасүрэн

Монгол брэнд