top banner

Наймдугаар сарын 18-нд болох үйл явдал


2017-08-18 09:09:11
Зураг 10.00 цагт Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд “Данзанравжаа” Олон улсын яруу найргийн наадмын нээлт болно.
11.00 цагт Ашигт малтмал, газрын тосны газрын 3 давхарт болох Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төвөөс зохион байгуулж буй "Монгол Улсын Геологийн Мэдээллийн Каталоги (МонГеоКат) систем"-ийн танилцуулга болно.
12.00 цагт Хилийн чанад дахь Монгол оюутан залуучуудын анхдугаар нэгдсэн чуулга уулзалтын талаар “LIVE CONFERENCE CENTER“ төвд мэдээлэл хийнэ
15.00 цагт ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сантай хамтран тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнуудад Диплом гардуулах ёслолын үйл ажиллагаа Хэвлэлийн хүрээлэнгийн “Мэдээллийн төв”-д болно.
17.00 цагт Зураач Ч.Солонгын "Солонгын долоон өнгө" монгол зургийн үзэсгэлэн "Бум арт” галерейн нээлт болно.
10.00 цагт МҮЭ-ийн Соёлын төв ордны Их танхимд Монгол Улсад ҮЭ-ийн хөдөлгөөн үүсч, хөгжсөний 100, Үндэсний төв байгуулагдсаны 90 жилийн ойн баярын арга хэмжээ болно.
15.00 цагт МҮЭ-ийн төлөөлөгчид Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ. 

Монгол брэнд