top banner
Шуурхай мэдээ

Бучон хотын ИТХ-ын дарга тэргүүтэй төлөөлөгчид айлчлав


2017-08-16 17:43:21
Зураг
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням болон Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал нарын урилгаар БНСУ-ын Кёнги аймгийн Бүчон хотын ИТХ-ын төлөөлөгчид энэ сарын 14-16 ны өдрүүдэд Дархан-Уул аймагт албан ёсны айлчлал хийв.

Ажлын хэсэгт Бүчон хотын ИТХ-ын дарга ноён Кан Дун-Гу болон тус хотын ИТХ-ын төлөөлөгчид, хороодын дарга нар, ажлын албаны ажилтнууд нийлсэн нийт таван хүний  бүрэлдэхүүнтэй баг айлчлал хийв.

Зочид төлөөлөгчдийг Дархан сумын ИТХ-ын дарга, төлөөлөгчид угтан авсан юм. Айлчлалын хүрээнд Бүчон хотын төлөөлөгчид  Дархан сумын ИТХ, Дархан сумын ЗДТГ, аймгийн НААҮГ болон  Музейн үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалттай танилцлаа. Мөн “Нарны хүүхдүүд” асрамжийн төвд зочлон сурагчдад хичээлийн хэрэглэл бэлэглэсэн юм. Түүнчлэн “Жишиг хороолол”-ын иргэдийг урамшууллаа.

Ж.Золзаяа

Монгол брэнд