top banner
Шуурхай мэдээ

Өртөөт марафоны дөрвөн цэгт 20 эмч эмнэлгийн тусламж үзүүлэв


2017-08-14 11:27:19
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар, Нийслэлийн биеийн тамир, спортын хороо, “Grand china sport” холбооноос хамтран “Dawa” цомын нэрэмжит “Үзэсгэлэнт Улаанбаатар-2017” олон улсын өртөөт марафон гүйлтийг өнгөрсөн ням гарагт зохион байгууллаа.

Энэ үеэр Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагын 20 эмч, мэргэжилтэн дөрвөн цэгт ажиллаж, энэ өдөр нийт 70 гаруй хүнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүргэсэн байна.



Аялал жуулчлалыг хөгжүүлж, биеийн тамир, спортын арга хэмжээнд гадаад, дотоодын иргэдийг өргөнөөр оролцуулах зорилготой тус анхдугаар марафонд оролцогчид “Жуулчин”, “Гэр бүл”, “Найзууд”, “Сэтгэлд хоногшсон Улаанбаатар” гэсэн төрлөөр амжилттай өрсөлдсөн юм.
 
Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр
 

Монгол брэнд