top banner

Оюутан цэргүүд тангарагаа өргөж, эх орны хөвгүүд боллоо


2017-08-14 09:08:26
Зураг
Ховд /МОНЦАМЭ/. Энэ оны зургадугаар сард "Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдаж, цэргийн албанд татагдан ирсэн дайчдын цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа өчигдөр Ховд аймагт боллоо.

Ард Аюушийн талбайд болсон Цэргийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагаанд Ховд аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганболд, Цэргийн штабын дарга, хурандаа А.Эрдэнэчулуун, Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123-р ангийн болон Ховд их сургуулийн удирдах албан тушаалтнууд, цэргийн алба хаагчдын ар гэрийнхэн нь оролцлоо. 
Оюутан цэрэг" хөтөлбөрт хамрагдсан оюутнууд цэргийн ерөнхий эрдмийн 560 цагийн хичээлийг судалж улмаар зургадугаар сарын 01-нээс Зэвсэгт хүчний 123-р ангийн сургалтын төвд мэргэжил олгох сургалтад хамрагдаж ийнхүү цэргийн албаа хааж байна. Оюутан цэрэг хаталбөрт  Ховд их сургуулиас 70 оюутан, Ховд Хөгжил политехник коллежийн 15 суралцагч, Говь-Алтай, Завхан, Баян-Өлгий, Увс аймгаас 75 оюутан нийтдээ 150 оюутан хамрагдаж  ийнхүү тангаргаа өргөлөө.

Энэ өдөр оюутан цэргүүд 60 хоногийн туршид суралцсан бургалт, бэлтгэл сургуулалтын үеэр олж авсан бие бялдрын хүмүүжил, цэрэг эх орны сэдвээр үзүүлэх тоглолт хийж, ард иргэдэд сонинрхууллаа. Хэдий цөөн хугацаа ч гэсэн оюутан цэрэг хөтөлбөр цэрэг эх оронч үзэл, бие бялдарын хүмүүжил, тэсвэр хатуужил,  эх орныхоо төлөө зүрх сэтгэлээ зориулж чадах эрэлхэг хөвгүүдийн эгнээг тэлж байгаа маш зөв зүйтэй арга хэмжээ, оюутан цэрэг хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлээсэй гэж тангараг өргөрөх ёслолд оролцсон эцэг, эхчүүдийн төлөөлөл хэлж байлаа.
 А.Бямбасүрэн
 

Монгол брэнд