top banner
Шуурхай мэдээ

АНУ-д үндсэрхэг үзэлт цагаан арьстнууд жагсаал хийв


2017-08-13 08:55:24
Зураг
ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Виржини муж улсад үндсэрхэг үзэлт цагаан арьстнууд жагсаал хийх үеэр нэг хүн амь үрэгдэж, 30 гаруй хүн гэмтэж бэртжээ.

Тус муж улсын Чарлоттесвилл хотын коллежийн өмнө өчигдөр буюу бямба гарагт үндсэрхэг үзэлт хэдэн зуун цагаан арьстан жагсаал хийжээ.  Уг жагсаалыг хийгчид болон эсэргүүцэгчдийн хооронд мөргөлдөөн үүссэн байна.

Цагдаа нарын мэдэгдсэнээр,  мөргөлдөөний үеэр 15 хүн гэмтэж бэртжээ.

Мөн нэгэнмашинтай этгээд жагсагчид руу дайрч орж ирсний улмаас нэг хүн амиа алдаж, 19 хүн гэмтэж бэртсэн аж.


Виржини муж улсын захирагч онц байдал зарласан байна.
 
Ийм жагсаал хийж, нийгмийн хэв журмыг алдагдуулсныг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зэмлэн буруушаагаад “Үзэн ядалт, өшөө хорслын шинжтэй ийм жагсаал цуглаан зохион байгуулахыг таслан зогсоох хэрэгтэй” гээд, эвлэлдэн нэгдэж, улс орныхоо төлөө ажиллахыг ард иргэддээ уриаллаа.
Г.Доржханд

Монгол брэнд