top banner
Шуурхай мэдээ

“Эрүүл мэндийн ажилтны өдөр” тохиож байна


2017-08-11 23:26:59
Зураг
Төв /МОНЦАМЭ/. Жил бүрийн наймдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Эмнэлгийн ажилтны баяр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. “Эрүүл мэндийн ажилтны өдөр”-т зориулсан ёслол хүндэтгэлийн ажиллагаа өнөөдөр Төв аймгийн Зуунмод хотноо зохион болов.

Хүндэтгэл үзүүлэх  ёслолын үйл ажиллагааны үеэр эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эмч эмнэлгийн ажилчдад төрийн болон салбарын шагнал болох “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр 13, ЭМЯ-ны Хүндэт жуух бичгээр 21 хүнийг тус тус аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяа шагнаж урамшуулав.

Тэрээр цааш хэлсэн үгэндээ, “Монгол хүн бүрийн эрүүл саруул элэг бүтэн, аз жаргалтай амьдралын төлөө ариун цагаан хөдөлмөрөө дээжлэн, цаг хугацаатай уралдан, эрүүл энхийн манаанд нүд цавчилгүй зүтгэж байгаа эрүүл мэндийн салбарын бүх ажилчиддаа ажил хөдөлмөрийн дээдийг хүсэн ерөөe" гэсэн юм. 
 
Т.Есүхэйтөмөр

Монгол брэнд