top banner
Шуурхай мэдээ

XIV Далай ламын хойд дүр Монголоос тодорч магадгүй


2017-08-11 15:35:58
Зураг
ШИНЭ ДЕЛИ. /IndiaToday/. Өөрийнхөө хойд дүрийг буюу XV Далай ламыг сонгох “бэлтгэл ажил”-ыг ойрын “нэг эсвэл хоёр жил”-ээс хэтрэлгүйгээр эхлүүлэх гэж байгаагаа Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам энэ сарын 9-нд илтгэл тавих үеэрээ цухуйлгажээ.

Тэрбээр Энэтхэгийн нийслэл Шинэ-Дели хотноо энэ долоо хоногийн лхагва гарагт болсон “Ражендра Матурын дурсгалын лекц” арга хэмжээнд оролцож, илтгэл тавих үеэрээ энэ тухай ярьсан байна.

Түүний хэлснээр, XV Далай лам Монголоос эсвэл Гималайн нурууны хойд хэсгээс /Энэтхэг/ тодорч магадгүй. Мөн улс төрд огт хамааралгүй хүн түүний хойд дүрээр тодрох бололтой.

2025 онд буюу 90 нас хүрэхээрээ хойд дүрээ сонгох асуудлаар Түвдийн Буддын шашны нөлөө бүхий лам нартай зөвлөлдөж эхлэхээр төлөвлөж байгаагаа тэрбээр өмнө нь мэдэгдэж байсан удаатай.

http://indiatoday.intoday.in/story/dalai-lama-15th-dalai-lama-dalai-lama-institution-rajendra-mathur-memorial-lecture-china-india-tibet/1/1023575.html
Г.Доржханд

Монгол брэнд