top banner
Шуурхай мэдээ

Наймдугаар сарын 10-нд болох үйл явдал


2017-08-10 08:53:55
Зураг 09:00 цагт Монголын Хүүхдийн ордонд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн талаарх нийслэлийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагын албан хаагчдад зориулсан хэлэлцүүлэг болно.

10:00 цагаас Гадаад харилцааны яамны зөвшилцөл танхимд Монгол, БНХАУ-ын Экспо 9 сард зохион байгуулах ажлын хэсгийн хоёр талын уулзалт болно.

11:00 цагт БТСГ-аас Японы Шизүока мужийн Яйзү хоттой 2017-2020 он хүртэл үндэсний шигшээ багийн чөлөөт бөх, пара хөнгөн атлетикийн баг тамирчдыг тус хотод бэлтгэл сургуулилт хийлгэх талаар хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурах ёслол Спортын төв ордны гурван давхрын 303 тоот хурлын танхимд болно.

MN-Мэдээллийн төвд
11:30 цагт
Сүхбаатар дүүргийн удирдлагууд хороодын Засаг дарга болон Иргэдийн нийтийн хурлын дарга нарыг хууль бусаар сонгохыг завдсан талаар тус дүүргийн ИТХ-ын МАН-ын бүлгээс мэдээлэл хийнэ.

Монгол брэнд