top banner

Өнөөдөр зарим аймагт усархаг бороо орох тул үер уснаас сэрэмжлүүлж байна


2017-08-10 08:48:04
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Өнөөдөр Хөвсгөлийн зүүн хэсэг, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгуудын нутгаар, 11-12-нд нутгийн зүүн хагаст усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг Малчид, ард иргэдэд онцгойлон анхааруулж байна.

2017 оны 08 дугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Төв болон говь, зүүн зүгийн нутгаар үүлэрхэг, баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, төв, говь, зүүн аймгуудын зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 12-17 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 24-29 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 17-19 хэм дулаан байна.

Монгол брэнд