top banner
Шуурхай мэдээ

Пхьенян-Улаанбаатар чиглэлд шууд нислэг хийх санал тавив


2017-08-09 14:12:31
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Пхьенян-Улаанбаатар чиглэлд шууд нислэг хийх боломжийг судалж үзэх сонирхолтой байгааг БНАСАУ-ын Иргэний нисэхийн ерөнхий газрын зүгээс илэрхийлжээ. 

ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Алтанцом Ази, номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн Ерөнхий захирлуудын 54 дүгээр хуралд оролцож буй БНАСАУ-ын Иргэний нисэхийн ерөнхий газрын орлогч дарга Ri Yong Son тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Хойд Солонгосын талаас 1978 онд байгуулсан Агаарын харилцааны хэлэлцээрийг шинэчлэх, нислэгийн удирдагч нарыг Монголд сургах, Ази, Номхон далайн бүсдээ тэргүүлэх чиглэлээр ажиллаж буй нисэхийн мэдээллийн үйлчилгээний чиглэлээр мэргэжилтэн сургах, техникийн туслалцаа авах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн Пхьенян-Улаанбаатар чиглэлд шууд нислэг хийх боломжийг судалж үзэх сонирхолтой байгаагаа уулзалтын үеэр дурдсан байна. 

Н.Туяа

Монгол брэнд