top banner
Шуурхай мэдээ

Үс засуулбал эд мал арвидна


2017-08-06 10:47:30
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зуны дунд улаагчин хонь сарын есөн улаан мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр.

Наран 05.39 минутад ургаж, 19.16 минутад шингэнэ. Түлэх барилдлагатай. Сансар шүтэн барилдлагатай. Уул суудалтай. 

Аргын тооллын 8 сарын 6, Адъяа гараг. Билгийн тооллын 14, Элдэв тэнгэртэн одтой, хөхөгчин үхэр өдөр. Өдрийн наран 5 цаг 39 минутад мандан, 20 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Монгол брэнд