top banner

Налайх, Чойрын уулзвар хүртэлх авто замын ажлыг эхэлнэ


2017-08-02 14:04:12
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин болон нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү нар өнөөдөр Улаанбаатар хотод өрнөж буй бүтээн байгуулалтын ажлууд болон цаашид хийж хэрэгжүүлэх хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км тусгаарлах зурвас бүхий дөрвөн эгнээ авто замын ажлыг нэн даруй эхлүүлэхээр ярилцаж, тохиров.

Ийнхүү шинэчлэлийн ажил хийгдсэнээр гуравдугаар ангиллын тус зам нэгдүгээр ангиллын зам болж өргөжих юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Монгол брэнд