top banner
Шуурхай мэдээ

Их насны морьдыг Д.Ганхуягийн шарга өнгөллөө


2017-07-17 17:36:17
Зураг
Дорноговь /МОНЦАМЭ/.Энэ сарын 16-нд Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд “Тайжийн хурд-2017” дээд гурван насны уламжлалт хурдан морьдын уралдаан болсон.
Гарааны зурхайгаас 105 их насны морь гарч уралдахад  Сайншанд сумын аймгийн алдарт уяач Д.Ганхуягийн шарга халзан морь түрүүлсэн бол аман хүзүүнд Дорноговь  аймгийн Өргөн сумын харьяат аймгийн алдарт уяач н.Баатарчулууны хар, айргийн гуравт Сүхбаатар аймгийн Наран сумын уяач Б.Сүхболдын зээрд, айргийн дөрөвт Дорноговь аймгийн Өргөн сумын уяач Батравжихын Хонгор, айргийн тавд Дорноговь аймгийн Өргөн сумын аймгийн алдарт уяач, Б. Батбаатарын хүрэн тус тус хурдлав. Тайжийн хурд  дээд гурван насны морьдын уралдаанд Дорноговь, Сүхбаатар аймгийн уяачдын уясан хүлгүүд айраг түрүү хүртэж, уяачид нь амжилттай сайхан нааджээ.
Х.Эрдэнэбулган

Монгол брэнд