top banner
Шуурхай мэдээ

Энэ сарын 26-нд Хан хөхий хайрханыг тахина


2017-07-17 17:18:29
Зураг
Увс /МОНЦАМЭ/ Төрийн тахилгат Хан хөхий хайрханы тэнгэрийг тайх тахилгын ёслол, Баруун бүсийн “Увс хурд-2017” хурдан морины уралдааны даншиг наадам энэ сарын 27-30-нд Увс аймгийн Өндөрхангай суманд болох гэж байна.
Энэ үеэр Долоон бурхан одны тахилга, Аймгийн арслан П.Боовонгийн хөшөөний нээлт, Цагаан сүлд цэнгүүлэх ёслол, хурдан морины уралдаан, хүчит бөхийн барилдаан, сур харвааны тэмцээн зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдах аж. Төрийн тахилгат Хан хөхий хайрханы тэнгэрийг тайх тахилгын ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон албаны бусад хүмүүс урилгаар ирж оролцох юм байна.
Энэ үеэр Өндөрхангай суманд Түмэн адууны баяр болох бөгөөд ташуур шүүрэх, морь булгиулах, хос морьтныг шалгаруулах, тамганы ёслол зэрэг арга хэмжээ зохиогдох аж. Төрийн тахилгат Хан хөхий хайрханы тэнгэрийг тайх тахилгын ёслол дөрөв дахь удаагаа болох гэж байна.
Б.Замбал

Монгол брэнд