top banner

Сумын заан Э.Мөнхбаатар түрүүлж аймгийн арслан боллоо


2017-07-17 17:12:48
Зураг
Говьсүмбэр/МОНЦАМЭ/.Тулгар төрийн 2226, Ардын хувьсгалын 96, Говьсүмбэр аймгийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд 256 бөх хүч чадал, уран мэхийн уралдуулан барилдав.
Аймгийн арслан Б.Гончигтавхай, А.Сүмбээ, А.Давааням, Ж.Мөнгөн, Д.Бадамгарав, Г.Ганжад, Н.Баттүвшин  зэрэг залуу хүчтэнүүд зодоглосон барилдаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уугуул сумын заан  Э.Мөнхбаатар түрүүлж аймгийн арслан цол хүртэв.
Үзүүрт Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул аймгийн харцага П. Даваадорж шалгарч  аймгийн заан цол хүртсэн бол шөвгийн дөрөвт Булган аймгийн Орхон сумын уугуул аймгийн  заан Б. Түмэндэмбэрэл, Булган аймгийн Могод сумын уугуул аймгийн заан Э.Энх-Амгалан нар шалгарч чимэг нэмжээ.
Энэ удаагийн  аймгийн  баяр наадмаар улсын цолтон болон аймгийн хурц арслан цолтой бөхчүүдийг барилдуулахгүй байх шийдвэрийг баяр наадам зохион байгуулах Хороо болон Үндэсний бөхийн салбар хороо гаргасан аж.
Х.Эрдэнэбулган

Монгол брэнд