top banner

Э.Макрон, Б.Нетаньяху нар еврейчүүдийн дурсгалыг хүндэтгэлээ


2017-07-17 15:41:59
Зураг
ПАРИС./TASS/. Францын Ерөнхийлөгч Э.Макрон, Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху нар 75 жилийн өмнө Парис хот болон түүний ойролцоох районд болсон олныг хамарсан баривчилгааны дараа амиа алдсан еврейчүүдийн дурсгалыг хүндэтгэх ёслолын ажиллагаанд оролцжээ.

1942 оны 7 дугаар сард явуулсан их баривчилгаа болон олныг хамарсан цуврал баривчилгааны дараа     13 000 еврейг тус улсаас албадан гаргахаар Парисийн дугуйн уралдааны талбайд авчран хорьжээ. Баривчлагдсан тэдгээр еврейчүүдийн дотор 4000 гаруй хүүхэд байсан байна.

Эдгээр хүмүүс бараг бүгдээрээ нацистуудын байгуулсан үхлийн лагеруудад амиа алдсан ба тэднээс ердөө 100 орчим насанд хүрсэн хүн болон зургаан хүүхэд амьд үлджээ. Парисын их баривчилгааг Вишигийн удирдаж байсан засгийн газрын зөвшөөрлөөр 7000 орчим Францын цагдаа, жандармуудыг дайчлан явуулж байжээ.
О.Барс 

 

 




Монгол брэнд