top banner

Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн Цэцийн дарга, гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзав


2017-07-17 13:36:07
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр болон гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзав.

Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад баяр хүргэж, амжилт хүсэн ерөөв.

Уулзалтын үеэр Үндсэн хуулийн Цэцийн үйл ажиллагааны талаар санал солилцон ярилцсан юм. Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оролцлоо.



Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга Н.Лүндэндорж болон тус зөвлөлийн зарим гишүүнийг хүлээн авч уулзав. ШЕЗ-ийн дарга, гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад ард түмнийхээ итгэлийг хүлээж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэж ажлын амжилт хүслээ. Уулзалтын үеэр ШЕЗ-ийн үйл ажиллагааны талаар санал солилцов.

Түүнчлэн Ерөнхийлөгч Х.Баттулга Хүний эрхийн комиссын дарга Ж.Бямбадорж, комиссын гишүүдийн төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Хүний эрхийн комиссын дарга Ж.Бямбадорж Монгол Улсын Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь Ерөнхийлөгч Х.Баттулгад баяр хүргээд, цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Уулзалтын үеэр Хүний эрхийн комиссын үйл ажиллагааны талаар санал солилцож ярилцлаа. Мөн тус комиссын хувьд төсөв, орон тоо зэрэг тулгамдсан асуудал байдаг талаар Хүний эрхийн комиссын дарга Ж.Бямбадорж дурдаж байв.

 


Монгол брэнд