top banner

Орос улсад амралтын өдрүүдэд архи худалдахыг хориглож магадгүй


2017-07-17 11:27:04
Зураг
МОСКВА./TASS/. Хүн амын дунд эрүүл амьдралын хэв маягийг бүрдүүлэхэд чиглэсэн стратегийн бодлогод амралтын өдрүүдээр согтууруулах ундаа худалдахыг хориглох тухай зүйл заалтыг оруулах асуудлыг ОХУ-ын Эрүүл мэндийн яам хэлэлцэж байна. Энэ тухай даваа гарагт “Известия” сонин тус яамны эрдэм шинжилгээ судалгааны төвийн мэдээллийг иш татан уламжиллаа.

Тус төвийн боловсруулсан стратегийн төсөлд, амралтын өдрүүдээр архи  согтууруулах ундаа худалдаалахыг хориглох тухай заалт тусгагдаагүй байгаа аж. “Амралтын өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдахыг хязгаарлах арга хэмжээг бид үр дүнтэй гэж үзэж байгаа. Харин энэ шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн яам бусад яам, газруудтай хамтран хэлэлцэж байна” гэж тус төвийн хэвлэлийн алба мэдээлжээ. Стратегийг хэрэгжүүлэх төлөвлөгөө нь одоохондоо боловсруулалтын шатандаа явж байгаа, уг санаачилгыг шинжээчдийн хүрээнд хэлэлцэж байгаа гэдгийг Эрүүл мэндийн яам дурдлаа.

Бүс нутгуудийн удирдлагын хувьд, архи, согтууруулах ундааг жижиглэнгээр худалдах хугацаа, нөхцөл, худалдах газрын талаар хязгаарлалт тогтоох, тэр дундаа худалдахыг бүрэн хориглох эрхтэй гэдгийг Эрүүл мэндийн яам дурджээ.
О.Барс 

 

 

 





Монгол брэнд