top banner

ОХУ “Ми-8” нисдэг тэргээ илгээхэд бэлэн гэжээ


2017-07-16 18:01:36
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Түймэр унтраахад дэмжлэг авахаар Онцгой байдлын ерөнхий газар ОХУ-ын Онц байдлын яаманд хүсэлтээ уламжлаад байгаа билээ.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Эрхүү хотод суух Ерөнхий консул Л.Амарсанаа нартай холбогдож тусгай зориулалтын онгоц худалдан авах талаар судалж танилцуулахыг үүрэг болгосон гэдгээ Засгийн газрын ээлжит бус хуралдааны үеэр гишүүдэд мэдээллээ.  

ОХУ-ын тал таван тонн ус тээвэрлэх багтаамж бүхий “Ми-8” нисдэг тэргээ Сибирийн бүс нутгаас илгээхэд бэлэн гэдгээ илэрхийлээд байгаа бөгөөд  хариу нь даваа гараг гэхэд ирэх юм.

Үүл буудаж, түймрийн бүс нутагт бороо орууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын энэ сарын 15-ны бямба гаригт өгсөн үүрэг чиглэлийн дагуу Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшингээр ахлуулсан баг түймэртэй нутгуудад ажиллаж, үүлэнд зориудаар нөлөөлөх ажлыг хийжээ.

Олон өдөр ажиглалт хийж, үүлэнд зориудаар нөлөөлсний дүнд одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө мөн Төв аймгийн Батсүмбэр суманд бороо орж байна. Цаашид үргэлжлэн орох төлөвтэй байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 
 

Монгол брэнд