top banner
Шуурхай мэдээ

Улаанбаатарт 34-36 хэм дулаан байна


2017-07-15 11:11:36
Зураг
Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар, цаашдаа нутгийн өмнөд хэсгээр аагим халуун үргэлжилж, халуун хуурай салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
 
2017 оны 07 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим хэсэг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг   болон  Хүрэн бэлчир орчмоор 17-23 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 35-40 хэм, бусад нутгаар 31-36 хэм дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 34-36 хэм дулаан байна.

Монгол брэнд