top banner

Даага гарааны зурхай руу хөдөллөө


2017-07-12 13:20:12
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан даага гарааны зурхай руу хөдөллөө.

Нийт 254 хурдан даага бүртгүүлснээс шүд, үүлдэрлэг байдлаар нь шалгаж 70 орчим нь тэнцсэн байна. Даага 12 км-ийн зайнаас эргэх юм.

Үндэсний их баяр наадмаар хурдан морины уралдааныг зохион байгуулахдаа монгол, эрлийз морьдыг ялгаж уралдуулах арга хэмжээ  авдаг хэдий ч хяналт хангалттай бус байгааг уяачид шүүмжилдэг. Иймд Шадар сайд У.Хүрэлсүх хурдан морины уралдаан зохион байгуулах салбар хорооныхонд Монгол, эрлийз морьдыг ялгаж уралдуулах асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллах үүрэг өгсөн билээ. Энэ жил хяналт, шалгалт сайн байгаа учраас харьцангуй цөөн тооны морьд хөдөлж байгааг Хурдан морины салбар хорооноос мэдээлэв.

Ч.Ариунболд

Монгол брэнд