top banner
Шуурхай мэдээ

Их насны уралдаанд Ч.Бямбасүрэнгийн хар морь түрүүлэв


2017-07-11 17:29:06
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Их насны морьдын уралдаанд Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул Алдарт уяач Ч.Бямбасүрэнгийн хар морь түрүүлж, торгон жолоо өргүүлэв.

Аман хүзүүнд Төв аймгийн Эрдэнэсант  сумын уяач Н.Мөнхзоригийн хул морь, Архангай аймгийн харъяат Ж.Лхагвасүрэнгийн буурал морь айргийн гуравт хурдлав.

Харин Дархан-Уул аймгийн Хонгор сумын Д.Тамирхүүгийн хүрэн халзан айргийн дөрөвт, Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, уяач А.Ууганбаярын зээрд хурдаллаа.

Ч.Ариунболд

Монгол брэнд