top banner
Шуурхай мэдээ

Шүүгчид нөлөөлсөн этгээдэд хариуцлага хүлээлгэв


2017-07-06 15:21:07
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Шүүгчид нөлөөлсөн этгээд буюу иргэн Ж.Энхжин, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, Ж.Амгалан нарт хариуцлага хүлээлгэв.
Улсын дээд шүүхийн Иргэний танхимын тэргүүн Х.Сонинбаяр, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нар иргэн Ж.Энхжин, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, Ж.Амгалан нарт холбогдуулан хөтөлсөн нөлөөллийн мэдүүлгийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22, 38 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлүүлэхээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснээр тус шүүхээс хянан хэлэлцээд иргэн Ж.Энхжин, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, Ж.Амгалан нарыг шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн гэж үзэж тус бүрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 2 400 000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

Ж.Батсайхан

Монгол брэнд