top banner
Шуурхай мэдээ

Гэмт хэрэг нэг хувиар буурчээ


2017-06-19 22:30:43
Зураг
 
Дундговь/МОНЦАМЭ/ Аймгийн Цагдаагийн газрын мэдээлснээр энэ оны эхний таван сард Дундговь аймгийн нутаг дэвсгэрт 92 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүнийг өнгөрсөн оны энэ үеийнхтэй харьцуулахад нэг хувиар буурсан үзүүлэлт болжээ. Гэмт хэргийн илрүүлэлт 70 хувьтай буюу урьд оныхоос 2.3 дахин өссөн байна.
Бусдын бие махбодид гэмтэл учруулсан хэрэг нийт гэмт хэргийн 48.9, малын хулгай 15.2, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг хэрэг 10.9 хувийг тус тус эзэлж, өнгөрсөн оныхоос бага зэрэг өссөн бол бусдын өмчийн хулгай, залилангийн хэрэг буурсан байна. Хүн амины хэрэг 2.2 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн оныхтой адил түвшинд бүртгэгджээ.
Гэмт хэрэгт 81 хүн  холбогдсон нь өнгөрсөн оны эхний таван сарынхаас 7 хувиар буурсан үзүүлэлт болж байна. Нийт гэмт хэргийн 25 хувийг согтуугаар үйлджээ.
18 ба түүнээс дээш насны 10 мянган хүнд ногдох гэмт хэрэг аймгийн дундажаар 31, харин Гурвансайхан, Сайнцагаан, Говь- Угтаал, Дэрэн, Цагаандэлгэр, Дэлгэрцогт суманд 35- 82 байгаа нь гэмт хэрэг ихтэй сумдад тооцогдож байна.
Гэмт хэргийн улмаас иргэдэд 318 сая төгрөгийн хохирол учирсны 77 хувийг нөхөн төлүүлжээ.
 
Т. Отгонтуяа  

Монгол брэнд