top banner

23 сонгогч шилжиж ирснээ бүртгүүлжээ


2017-06-19 17:18:33
Зураг Дундговь/МОНЦАМЭ/ Шилжин ирсэн сонгогчийг бүртгэх хугацаа хуулийн дагуу дуусгавар болсон. Дундговь аймагт санал авах 46 байр нээгдээд байгаа. Эдгээрт 23 сонгогч шилжин ирснээ бүртгүүлжээ.
Аймгийн сонгуулийн хороо нийт 29 мянга 684 сонгогчийн нэрсийн жагсаалтыг санал авах байруудад хүргүүлсэн. Үүнээс 432 сонгогчид түр хасав тэмдэглэгээ хийсэн байна.   
Санал авах байруудад ажиллаж байгаа төрийн албан хаагчид сонгуульдаа идэвхитэй оролцож, саналаа өгөх урилгыг сонгогчдын гарт хүргэж эхэлжээ.  
 
Т. Отгонтуяа

Монгол брэнд